Пүрэв, 2025/01/09, 19:15

Welcome Зочин | RSS

Main » Articles » Өгүүллэгүүд » Богино өгүүллэгүүд

Entries in category: 2
Shown entries: 1-2

Sort by: Өдөр · Нэр · Үнэлгээ · Сэтгэгдэл · Үзсэн
“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:
Богино өгүүллэгүүд | Үзсэн: 998 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/07/29 | Үнэлгээ: 5.0/1 | Сэтгэгдэл үлдээх (0)

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:
Богино өгүүллэгүүд | Үзсэн: 1218 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/07/29 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл үлдээх (0)