Пүрэв, 2025/01/09, 05:36

Welcome Зочин | RSS

Main » Articles

Total entries in catalog: 4
Shown entries: 1-4

Чучкагийн багш нь гэрийн даалгаварт нь өөрсдөө мэдээд зохион бичлэг хийгээд ирээрэй!гээд явуулжээ!
Тэгээд орой нь Чучка гэртээ ирээд ааваасаа зохион бичлэг хийж өгөөч гэж гуйхад аав нь:
-юу? өөрөө хийхгүй юү чи гэжээ. Тэгээд тэр үгийг нь бичиж авчихаад ээж дээрээ очоод зохион бичлэг хийж өгөхийг гуйхад ээж нь эгчтэй нь яриж байж л дээ:

Чукча | Үзсэн: 904 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/08/14 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл үлдээх (3)

“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:
Богино өгүүллэгүүд | Үзсэн: 997 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/07/29 | Үнэлгээ: 5.0/1 | Сэтгэгдэл үлдээх (0)

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:
Богино өгүүллэгүүд | Үзсэн: 1217 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/07/29 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл үлдээх (0)

Зуны өглөөний цэнгэг бүлээн агаар, болжморын уран жиргээтэй хамт нээлттэй орхисон тагтны хаалгаар урсан ирж, жаргалтай сайхан зүүдэндээ инээмсэглэн нойрсож буй залуу хөвгүүнийг илбэн сэрээлээ. Хөвгүүн сайхан зүүднээсээ хагацсандаа сэтгэл дундуур байгаагаа илтгэн хөнжилдөө улам шигдэн зүүдэндээ уулзсан үлгэрийн дагина мэт үзэсгэлэнт охиныг бодон хэвтсээр л байв.
Хайрын | Үзсэн: 2671 | Бичсэн: | Нэмсэн: Obey | Өдөр: 2009/07/29 | Үнэлгээ: 5.0/2 | Сэтгэгдэл үлдээх (3)