Тус хороо нь Нисэх хотхон, Ар жанчивлан, Харзтай, Шохой, Уубулангийн
оршин суугчдыг хамарсан 52000 квм газар нутагтай. 625 өрхийн 2050
хүнтэй. Малтай өрх 180, малчин өрх 98, 11802 толгой малтай. Хорооны
нутаг дэвсгэрт нийт 25 төрийн болон төсвийн байгууллага үйл ажиллагаа
явуулдаг ба 2005 оноос “Нисэх хотхон – хөгжил” ТББ үйл ажиллагаагаа
явуулж байна. Тус хороонд ЗХ-ний 337-р анги байралдаг. 2006 онд
“Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажиллаараа дүүрэгтэй 1-р байр,
нийслэлд 3-р байранд шалгарсан тэргүүний тохижилттой хороо болсон юм.
Хорооны зохион байгуулалтын эрх зүйн үндэс
Нийслэлийн
Засаг даргын 1990 оны 7-р сарын 15-ны өдрийн 83 дугаар Тогтоолоор
Налайх дүүргийн 10-р хороо, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн
дагуу 1993 оны 2-р сараас Налайх дүүргийн 5-р хороо болон зохион
байгуулагдсан.
Удирдлага зохион байгуулалт
Иргэдийн
нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион
байгуулагч, нийгмийн ажилтан, цагдаагийн хэлтсийн байцаагч, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн байцаагч, хотхоны төвийн 5,
хөдөөгийн 3 хэсгийн ахлагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
• ИНХ-ын дарга Энхтуул • Засаг дарга Л.Мөнхцэцэг / Нийгмийн ажилтан / • Зохион байгуулагч Ц.Цэрэнхүү / Хуульч мэргэжилтэй / • Нийгмийн ажилтан П.Сашка / Инженер мэргэжилтэй/
|