Манай хороо 16 га газар нутагтай, дүүргийн 1, 2, 3, 5-р хороотой
хиллэдэг 2008 оны эхний улиралын байдлаар 1224 өрхийн 5129 гаруй хүн
ам, 8750 толгой малтай. Хорооны 55 хувийг казак иргэд эзэлдэг. Хүн амын
6,6 хувийг ахмадуд, 31 хувийг хүүхдүүд, 2,8 хувийг хөдөлмөрийн
чадваргүй иргэд, үлдсэн хувийг хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг. Тус
хорооны хүн ам сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа ба одоогоор 8 хэсэг тус
бүр 120-230 өрхтэйгээр явуулж байна.
Удирдлага зохион байгуулалт
Иргэдийн
нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион
байгуулагч, нийгмийн ажилтан, хэлтсийн байцаагч, цагдаа , олон нийтийн
байцаагч, 8 хэсгийн ахлагчтайгаар ажиллаж байна.
• ИНХ-ын дарга Т.Сатыбоды / Инженер мэргэжилтэй/ • Засаг дарга О.Манарбек / Инженер мэргэжилтэй / • Зохион байгуулагч Б.Батчимэг / Нийгмийн ажилтан мэргэжилтэй / • Нийгмийн ажилтан Т.Баяртогтох / эдийн засагч /
Тус
хороонд Соёлын төв 2, 900 гаруй номтой номын сантай ба хорооны дэргэдэх
Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Улаан загалмайн нийгэмлэг, Казак
иргэдийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудтай хамтарч соёл
хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулж байна. Хорооны нутаг
дэвсгэрт 38 аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үхэр, гахайн ферм,
цемент, төмрийн үйлдвэр байгуулагдсан нь иргэдийг ажлын байраар хангаж
байна. Манай хороо сүүлийн жилүүдэд амжилт гарган ажиллаж байна.
2000, 2001, 2002 онд дүүргийн Тэргүүний хороо, 2002 онд Нийслэлийн
хороодоос 3-р байр эзэлж өргөмжлөл 400`000 төгрөг, 2005 онд 5-р байр
эзэлж байна. 2006 онд МАХН-ын тэргүүний үүрээр шалгарч байсан.
|