Пүрэв, 2025/01/09, 19:22

Welcome Зочин | RSS

Main » 2009 » 8-р сар » 14 » 3-р хороо
15:13
3-р хороо
Тус хороо нь 16 мянган га нутаг дэвсгэртэй, зүүн урьд талаараа Хөндлөнгийн даваа, Буурлын даваа, Баян, Баянбүрд, Тайж, Шохойт, Уурхайн эдэлбэр газрууд, Налайх гол, дүүргийн 1, 4-р хороогоор заагдлагдан оршдог. 1220 өрхийн 4609 хүн амтай. Үүнээс 44,8 хувь, ахмадууд 21,3 хувь, хүүхдүүд 39,3 хувь эзэлдэг.

Хорооны нутаг дэвсгэрт уурхайн үйлдвэр 9, тоосгоны үйлдвэр 8, аж ахуйн нэгж байгууллага 28, өрхийн эмнэлэг, сургууль, 2 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.  

Хорооны зохион байгуулалтын эрх зүйн үндэс

1951 онд Их уурхай байгуулагдсанаар хорин нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг үндэслэн 3-р хороо болгон шинэчлэн зохион байгуулсан.

Удирдлага зохион байгуулалт

Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэлтсийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагч, 11 хэсгийн ахлагчтайгаар ажиллаж байна.
•    ИНХ-ын дарга С.Нэргүй
•    Засаг дарга Ч.Оргилмаа / Багш мэргэжилтэй /
•    Зохион байгуулагч Х.Батаа / Инженер мэргэжилтэй /
•    
2002 онд “Иргэний хөгжил-хороо” болзолт уралдаанд Дүүргээс шалгарч Нийслэлд 3-р байранд, 2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүрэгт 3-р байр эзэлсэн зэрэг амжилттуудтай.
Category: Хороод | Views: 750 | Added by: Obey | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]