Main » 2009 » 8-р сар » 14 » 2-р хороо
|
Дүүргийн төвийн хороо бөгөөд 1, 3, 4-р хороотой хиллэдэг. 1941 өрхийн
6446 хүн амтай 0-16 насны 1700 хүүхэд, хөдөлмөрийн насны 4388, 55-аас
дээш насны 388 иргэн оршин суудаг.
Хорооны зохион байгуулалтын эрх зүйн үндэс
1955
онд Хорин нэртэйгээр байгуулагдсан. Налайхын хамгийн анхны хороодын
нэг. Уурхайн анхны үйлдвэрлэл явуулж байсан иргэдэд үйлчлэх
зорилгойгоор байгуулагдсан. 1992 оноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн хуулиар 2 дугаар хороо болон зохион байгуулагдаж Төрийн
үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх эрхэм зорилгыг хэрэгжүүлж ажиллаж
байна.
Удирдлага зохион байгуулалт
Иргэдийн нийтийн
хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион байгуулагч,
нийгмийн ажилтан, хэлтсийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагч, 11
хэсгийн ахлагчтайгаар ажиллаж байна. • ИНХ-ын дарга Баярбат / Сэтгэл зүйч мэргэжилтэй/ • Засаг дарга Б.Эрдэнэцогт / Нийгэм судлаач мэргэжилтэй / • Зохион байгуулагч Б.Назангүль / Эрх зүйч мэргэжилтэй / • Нийгмийн ажилтан Б.Бэрцэцэг /Эрх зүйч мэргэжилтэй / • Хорооны
нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн
80 гаруй хувь нь байралдаг. Хувийн хэвшилийн 250 гаруй аж ахуйн нэгжүүд
үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хороо нь 2004 онд Нийслэлийн 365
жилийн ойгоор хот орчноо цэцэрлэгжүүлэх, тохижуулах ажиллаараа
шалгарсан. 2005 онд дүүргийн биеийн тамир, спортыг дэмжигч байгууллага,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Нийслэлийн хэмжээнд 4-р байр,
2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажиллаараа дүүрэгтээ 2-р
байранд, Нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн албаны шагнал, 2007 онд
ажиллараа дүүрэгтээ шалгарч, Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл, 500000
төгрөгөөр шагнагдсан.
|
Category: Хороод |
Views: 689 |
Added by: Obey
| Rating: 0.0/0 |
|