Тус хороо нь БЗД-ийн 11-р хороо, Гацуурт, дүүргийн
2,3,4,5-р хороодтой хиллэдэг. 26,0 мянган мкв талбай бүхий газар
нутагтай. 1840 өрхийн 7452 хүн амтай, 9519 толгой малтай. 54 аж ахуйн
нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
1960-д
оноос анх гэр хорооны суурь тавигдаж, 1978 оны Улаанбаатар хотын АДХ-ын
гүйцэтгэх захиргааны 26-р тогтоолоор 1-р хороо болсон байна.
Удирдлага зохион байгуулалт
Иргэдийн
нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион
байгуулагч, нийгмийн ажилтан, хэлтсийн байцаагч, цагдаа, олон нийтийн
байцаагч, 9 хэсгийн ахлагчтайгаар ажиллаж байна.
• ИНХ-ын дарга Баярсайхан • Засаг дарга С.Тунгалаг / Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй / • Зохион байгуулагч Д.Даваасүрэн / Маркетингийн менежер мэргэжилтэй / • Нийгмийн ажилтан Т.Наранцэцэг /Сэтгэл судлаач мэргэжилтэй / • Хорооны
дэргэд 2600 гаруй номтой номын сан, 9-н компьютер бүхий сургалтын
танхим, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх Сагс,
вольболын талбайтай. Ахмад уран сайханчдын “Эгшиглэн” хамтлагтай.
2001
онд Дүүргийн тэргүүний хороо, 2002 онд “Хот тохижилт 2002” “Хоггүй
хороо- тохилог орчин” хүндэт тэмдэг, 2003 онд “Ахмадад ээлтэй хороо”,
2004 онд Нийслэлийн бүх хороодоос ажил үйлсээрээ 3-р байранд шалгарсан,
2006 “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажилаар Нийслэлд тэргүүлж,
Нийслэлийн ИТХ, Засаг даргын “Өргөмжлөл” комьпютер, принтерээр
шагнагдсан.
|