Пүрэв, 2025/01/09, 19:00

Welcome Зочин | RSS

Main » 2009 » 8-р сар » 14 » 6-р хороо
15:18
6-р хороо
Тус хороо нь Нийслэлээс 70 км, дүүргийн төвөөс 40 км зайд алслагдсан, 30,0 мянган га газар нутагтэй, дүүргийн 1, 5-р хороо, нийслэлийн гацуурт, Төв аймгийн Эрдэнэ сумтай тус тус хиллэн оршдог. Хорооны нутаг дэвсгэрийн ихэнх нь Хан хэнтийн Тусгай хамгаалалттай, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрладагаараа онцлогтой. Анх байгуулагдсан үедээ 271 өрхийн 844 хүн амтай  байсан бол 2008 оны байдлаар 414 өрхийн, 1059 хүн амтай болтлоо өргөжөөд байна. Хорооны нутаг дэвсгэр болох аялал жуулчлалын бүсэд 60 гаруй аялал жуулчлалын баазууд, 5 хүүхдийн зуслан, 5 амралтын газар байнгын болон улиралын чанартай үйл ажиллагаа явуулж байна.

Хорооны зохион байгуулалтын эрх зүйн үндэс

Нийслэлийн ИТХ-ын 2001 оны 2-р сарын 22-ны өдрийн 33 тоот тогтоолоор Налайх дүүргийн 6-р хороо нэртэйгээр байгуулагдсан.

Удирдлага зохион байгуулалт

Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид, Хороон Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, цагдаагийн хэлтсийн байцаагч, Хэв журам сахиулах олон нийтийн байцаагч, урамшуулалт эрүүл, 3 хэсгийн ахлагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

•    ИНХ-ын дарга Д.Лочин
•    Засаг дарга П.Нарантуяа / Нягтлан бодогч /
•    Зохион байгуулагч Т.Зулзаяа / Эрх зүйч мэргэжилтэй /
•    Нийгмийн ажилтан Баярхүү / Эрх зүйч мэргэжилтэй/

Хороо нь байгуулагдсанаас хойших 8 жилийн хугацаанд ажил үйлсээрээ 2005 онд Нийслэлд, 2004, 2005, 2007 онуудад дүүрэгтээ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсны дээр орон нутгийн төсвийн орологыг бүрдүүлэх талаар олсон ажлын амжилтаар дүүргийн “Шилдэг хороо”-гоор 3 жил түрүүлж Шилжин явах цомоор шагнагдаж байна.
Category: Хороод | Views: 1071 | Added by: Obey | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]