Main » 2009 » 8-р сар » 14 » Түүхэн хөгжил
|
1912 оноос хятад худалдаачид нүүрс олборлож Нийслэл хүрээ лүү зөөж
эхэлсэн. 1922 оны 12-р сарын 25-нд Налайхын уурхай Улсын үйлдвэр
болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улиралын чанартай үйл
ажиллагаагаа явуулж байгаад техник технологийн шинэчлэл хийж 1954-1958
онуудад Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. 1962 онд Их уурхайг
түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн 88 дугаар зарилаг гарч Налайх хот байгуулах их үйлс
эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг
болсон.
|
Category: Налайх /танилцуулга/ |
Views: 797 |
Added by: Obey
| Rating: 5.0/1 |
|